Төрийн ордны гадаа 59 дэх өдрөө сууж байгаа өндөр настан С.Цэвээнийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Тэд хоёр дахь удаагаа уулзаж буй бөгөөд өмнө нь зургадугаар сарын 18-нд анх Төрийн ордны үүдэнд уулзаж байв.
С.Цэвээн гуай гишүүнтэй уулзах үеэр “мөнгөндөө гол асуудал биш зовсон шаналсан хүмүүсийн мөнгийг залилсан учраас үнэн мөнийг олохын төлөө явж байгаа юм” гэжээ. Олон өдөр зуны аагим халуунд хоёр сар суусан тул С.Цэвээн гуай өдрөөс өдөрт ядарсан байна.
Иймд С.Одонтуяа гишүүн түүнийг ажил, алба цуглартал сувилалд 14 хоног амрахыг зөвлөсөний эцэст зөвшөөрүүлжээ. Сувилалд амраад ирсэний дараа суултаа үргэлжлүүлэх юм байна.
Сэтгэгдэл (2)