Спорт сонирхогч нэгэн залуу "хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг түрүүсийн байрнаасаа энэ сарын 15-нд гарна. Түүнийг байртай болгоё" хэмээн цахим орчинд хандивын аян өрнүүлсэн. Тэгвэл энэхүү цахим хандивтай холбоотойгоор М.Анхцэцэг сэтгэгдлээ бичлээ.
"Сайн байна уу? Хөдөө явж байгаад хальт сүлжээ ороод хартал хандивын аян эхэлжээ. Би өөрөө хүсээгүй болохоор энэ постыг устгуулж, энэ аяныг зогсоолоо. Дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараа дараагийн удаа иймэрхүү зүйлийг заавал надаас зөвшөөрөл авч байж нийтэлнэ үү?
Олон хүнд хүргээд өгөөрэй ямар ч хандивын аян байхгүй, маш их баярлалаа" гэв.
Сэтгэгдэл (2)