Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын нийт нөхцөл байдлыг танилцуулж байна.
Сүүлийн 24 цагт коронавирусний 1463 тохиолдол шинээр батлагдлаа. Үүнээс Улаанбаатарт 478, орон нутагт 985 тохиолдол бүртгэгджээ.
Харамсалтай нь, өнгөрсөн 24 цагт зургаан хүн халдварын улмаас нас баржээ. Тэдний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Түүнчлэн 2269 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
А.Сүх