Засгийн газраас 2021-2022 оны хичээлийн жилийг танхим болон цахимаар хосолсон байдлаар явуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг хангахыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосон.
Энэ хүрээнд халдвартай аймаг, сумдын цэцэрлэг, сургуулийн хичээлийг нөхцөл байдалтай уялдуулан тав хоног цахимаар, тав хоног танхимаар сөөлжилж явуулах бөгөөд ногоон бүсийнх 100 хувь танхимаар орох юм.
Цэцэрлэгийн насныхны хувьд энэ жил зөвхөн 4-5 настнуудыг бүртгэж явуулахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 16-нд цахимаар явуулахаар болжээ.
А.Сүх