Есдүгээр сарын 1-нээс хичээл сургуулийг эхлүүлэх болсонтой холбогдуулан БШУЯ-аас мэдээлэл өгч байна.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 718,817 хүүхэд элсэх урьдчилсан төлөв гаргасан. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилд элсэн суралцсан хүүхдийн тооноос 30 мянгаар илүү байгаа бөгөөд ойрын жилүүдэд ЕБС-д суралцах хүүхдийн тоо өсөх хандлагатай байна.
Энэ жил бүх аймаг, сумдууд элсэгчдийг цахимаар бүртгэнэ.
Өмнөх жилүүдэд эцэг эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, хүсэлт гаргадаг байсан. Одоо Улсын бүртгэлийн ерөнхий газрын системийн мэдээлэлд үндэслэн элсэгчдийг хаягийн дагуу хуваарилна. Урьдчилсан байдлаар 183 хүүхэд Улсын бүртгэл дээр хаягийн зөрчилтэй байна" гэлээ.
А.Сүх