Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын "Аавуудын өдөр"-ийг олон нийтэд таниулах, үлгэр жишээ, манлайлал болсон аавыг өчигдөр урамшуулан алдаршууллаа. Энэ үеэр Нийслэлийн шилдэг есөн аавд хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэхүү арга хэмжээнд гэр бүлдээ болон нийгэмд манлайлал болсон үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлдэг, өөрийн эрхэлж буй ажил, мэргэжлээрээ байгууллага хамт олон, салбартаа манлайлж буй шилдэг аавуудын төлөөллийг дараах номинацаар шалгаруулан талархал, гарын бэлэг гардуулан уулзалт хийлээ.
Нийслэлийн шилдэг есөн аав:
1. Баянзүрх Хүмүүнлэг П.Гантулга
2. Баянгол Оюунлаг Л.Тогоохүү
3. Багануур Бүтээлч Г.Ариунболд
4. Багахангай Ахмад аав Ц.Бор
5. Сонгинохайрхан Спортлог Б.Уянга
6. Хан-уул Авьяаслаг Д.Батноров
7. Чингэлтэй Өрх толгойлсон Х.Соёл-Эрдэнэ
8. Сүхбаатар Хөгжлийн бэрхшээлтэй Ц.Мянганбуу
9. Налайх Залуу З.Тэмүүжин
Сэтгэгдэл (1)