2021-2022 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 16-наас эхлэн цахимаар бүртгэхээр болсон. Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан сурагчдын дүрэмт хувцасны талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө.
Ирэх хичээлийн жилд сурагчид хар өмд, цагаан цамц, эсвэл цэнхэр цамц, форм зэргийг өмсөх боломжтой ажээ. Үүнийг тухайн сургууль болон эцэг эхийн зөвлөл шийдэх бөгөөд дүрэмт хувцас өмсөөгүйгээс үүдэн хүүхдийн эрх зөрчигдөх, ялгаатай байдал үүсэх, хүүхдийн сурах сонирхолд нөлөөлөх ёсгүй гэлээ.
А.Сүх