Хүүхэд сониуч зангаар резинэн материалтай тоглоомны бөмбөгөр хэсгийг нүдэндээ наажээ. Улмаар цаг алдалгүй эмнэлэгт хандсан учир тоглоомын хэсгийг гаргаж авсан байна.
Резинэн материал нүдийг хөхөж цааш шигдэх аюултай тул жаахан удсан бол нүд хүнд гэмтэх аюултай байсан гэнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зөв бурууг ярилцаж, анхаарал хандуулахыг зөвлөж байна.
Эх сурвалж: "Сөүл" нүдний төв