Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 219 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс нийслэлд гурван хүн гэмтэж, нэг хүн амь насаа алдсан байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
- Зорчигч гэмтсэн-4
- Жолооч гэмтсэн-1
Ослын хэлбэр:
- Хоёр автомашин мөргөлдсөн-1
- Онхолдох-1
- Унадаг дугуй мөргөсөн-1
- Гарцгүй-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 58 зөрчил илрүүлсний нийслэлд 40, орон нутагт 18 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүх жин зөвшөөрөгдөх дээд хэмжээ, байрлан явах, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих зорилгоор хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэл хотын хэмжээнд 7 байршилд хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ оны эхний 7 сарын байдлаар том оврын тээврийн хэрэгсэлтэй холбогдсон зам тээврийн осол хэрэг 976 бүртгэгдэж үүнээс нийслэлд 743 зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Жолооч нарын анхааралд
Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм
11.8 дугаар зүйл
Бүх жин нь 3,5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно.
Зөрчлийн тухай хуулиас:
14.7.29.3 дугаар зүйл
Тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Жолооч зорчигч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Тээврийн цагдаагийн алба