Голд сэлж байгаад могойд хатгуулсан иргэн нас баржээ. Тодруулбал, энэ сарын 2-нд иргэн "Б" Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амарч байх үедээ гарын шуу хэсэгтээ могойд хатгуулан ГССҮТ-д хүргэгджээ. Улмаар могойн хор бүх биеэр нь тархаж нас барсан байна.
Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт хортой могой орж ирэх болсон талаар Нийслэлийн байгаль орчны газраас сэрэмжлүүлж, болзошгүй аюулас сэргийлэхийг анхааруулсаар буй.
Хэрэв нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан иргэд НБОГ-ын 323780, 310005 утсан дуудлага мэдээллийг яаралтай өгөөд мэргэжлийн хүмүүс очих хүртэл ажиглаад байж байх хэрэгтэй. Ингэхдээ могойгоор оролдохгүй, уурыг нь хүргэж болохгүйг сануулж байна.
Сэтгэгдэл (1)