Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн дархлаажуулалтын цэгүүдийг өргөтгөн хороодын “ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-үүдийн дэргэдэх иргэний танхимыг түшиглэн иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ.
Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс халдвар хамгаалал, аюулгүй байдлын зөвлөмж авч дархлаажуулалтын 22 цэгийг шинээр үүсгэн 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажлуулж эхлээд байна.
12-17 насны хүүхдүүд харгалзах хүний хамтаар өөрсдийн харьяа ӨЭМТ болон НЭ дээр очиж АНУ-ын “Файзер” үйлдвэрийн дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунд хамрагдах боломжтой. Мөн тус дархлаажуулалтын төвүүдээр Синофарм, Файзер вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаагүй иргэд үйлчлүүлэх боломжтой юм.
Нийслэлийн Онцгой комиссын наймдугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр хурлын тэмдэглэлийн 1.1 заалтын дагуу Сонгинохайрхан дүүргийн “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалтын 81-р сургууль, 104-р цэцэрлэгийн цэгүүдийн үйл ажиллагааг татан буулгасан.
Иргэд та бүхэн өөрт ойрхон дархлаажуулалтын цэгүүд дээр очиж вакциндаа хамрагдан хайртай бүхнээ халдвараас хамгаалаарай!