Гандантэгчэлин хийдийн дэргэдэх Батцагаан дуганд Тэргүүн хамба ламд бат оршил өргөх хурал номын үйл ажиллагаа маргааш 09:00-13:00 цагт болно.
Хөл хорио суларч байгаа хэдий ч өвчлөл бүрэн арилаагүй тул цөөн хүний төлөөлөлтэй болох гэнэ. Уг үйл ажиллагааг МҮОНРТ орон даяар шууд дамжуулах юм байна.