Манай дотоодын аялагч, амрагчдын зорин очих дуртай газрын нэг нь Сэлэнгэ аймгийн нутагт орших Амарбаясгалант хийд билээ. Мөн тус хийдийн Гонгор бумбаны хурал номд даган баясах сүсэгтэн олон ч их бий. Тэгвэл тус хийд орчмын айл өрхүүдэд “ковид-19” өвчний халдвар илэрсэн байна. Иймд энэ сарын 20-22-нд болох байсан тус хийдийн Гонгор бумбаны хурал, их тахилгыг наймдугаар сарын 26 хүртэл хойшлуулсан байна.