Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт хортой могой орж ирэх болсон талаар Нийслэлийн байгаль орчны газраас сэрэмжлүүлж, болзошгүй аюулас сэргийлэхийг анхааруулсаар байгаа билээ.
Хэрвээ та могойтой таарвал хамгийн түрүүнд холдож хортой, хоргүй эсэхийг нягтлаарай. Хортой, хоргүй могойг хэрхэн ялгах вэ.
Хоргүй могой зууван хоншоортой, дугариг хүүхэн хараатай, толгой гурвалжиндуу бол хортой могойны хоншоор нь шовх, босоо хүүхэн хараатай, толгой өргөн, хүзүү нь нарийн байна.