Өнгөрсөн долоолугаар сарын 29-нд Газрын албаны сонсох ажиллагаа болж газрыг нь хүчингүй болгох иргэн аж ахуйн нэгжийн тоо гарчээ. Одоогийн байдлаар 3000 гаруй иргэн ААН-ийн газрыг чөлөөлөх тооцоо гараад байгаа бөгөөд үүний 25 хувь нь газрын албатай очиж, тайлбараа өгчээ.
Түүнчлэн дахин 435 аж ахуйн нэгжийн газрыг цуцлах тооцоо судалгаа гараад байгаа бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүд эрхээ хамгаалах, тайлбараа цаг тухайд нь өгөхийг анхаарууллаа.
Ингэхдээ газар чөлөөлөлтөд газар нь орсон аж ахуйн нэгж, иргэн наймдугаар сарын 15-ны дотор тайлбар саналаа өгөх ёстой. Хэрэв энэ хугацаанд багтаж тайлбараа ирүүлээгүй бол газар чөлөөлөлтийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)