Газрын шинэчилсэн 18 стандарт болон газрын мэдээллийн цахим лавлагааны талаар мэдээлэл хийлээ.
Энэ жил 80 мянга гаруй иргэнд шинээр 0.7 га газар өгөхөөр төлөвлөжээ. Гэвч ердөө 3000 орчим иргэн газар эзэмшжээ. Энэ нь иргэд, олон нийт газар ашиглалтын цахим системээ ашиглаж мэдэхгүй байгаатай холбоотой юм.
Иргэд Egazar.gov.mn сайтаар нэвтрэн орж хаанаас ямар газар авч болохоо харж болно.
Улмаар аваагүй байгаа газрыг дүүргийн Засаг даргадаа хандан эзэмшиж боломжтой. Ингэхдээ олгогдоогүй байгаа газрыг дүүргийн газрын албаны мэргэжилтэн олгохгүй байвал та тэр ажилтныг шалгуулж болох аж.
Энэ системээс газрын байршлаа харсны дараа дүүргийн газрын албанд хүсэлт, өргөдлөө гаргаж, бичиг баримтаа бүрдүүлнэ. Газрыг цахимаар өгөхийг түр хаасан учраас газраа хараад ирж албажуулах юм байна.
Түүнчлэн 0.07 га газрын эрх хязгааргүйн улмаас нэг иргэн олон газар эзэмших асуудал гарч байна. Тухайлбал, улсын хэмжээнд 28 газар эзэмшсэн хүн байгаа аж. Тиймээс өргөдлийг цахимаар биш дүүргийн газрын албаар олгохоор болжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)