Соёлын өвийн хулгай болон соёлын өвийн хадгалалт хамгаалалтын асуудлын талаар мэдээлэл хийлээ. Нэр бүхий таван иргэнийг саатуулан шалгахад тухайн иргэд нь зургаан удаагийн үйлдлээр Архангай, Завхан, Өвөрхангай аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргийн хийдүүдээс эд зүйлс хулгайлсан болохыг олж тогтоожээ.
Шалгалтаар дээрх этгээдүүд нь өдрийн цагаар аялал зугаалгаар явж буй мэт тухайн хийдүүдэд нэвтэрч гэмт хэргийн судалгаагаа хийж байсан байна. Тухайн иргэдээс хоёр нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хорих ангиас суллагдсан этгээд байжээ. Мөн дээрх этгүүдүүд нь хулгайлсан эд зүйлсээ эртний эдлэлийн худалдаа наймаа эрхэлдэг хүнд худалдаалсан нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл (1)