БШУЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
2021-2020 оны хичээлийн жилд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 4-5 насныхныг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд нийслэлд таван настай 77 мянган хүүхэд байгаа аж.
Ингэхдээ нэг бүлэгт 25 орчим хүүхэд хичээллэх бөгөөд цэцэрлэгийн өдрийн сургалт 8-10 байхаар зохицуулжээ.
Ангид хүүхэд өвдсөн тохиолдолд тухайн бүлгийг 14 хоногийн хугацаагаар зайн сургалтад шилжүүлэх бөгөөд цэцэрлэгийн барилгын тухайн давхарт ажиллаж буй гурав хүртэл бүлгээс халдвар илэрвэл давхрыг тусгаарлан хаах юм байна. Түүнчлэн 2-3 настнуудыг судалгаанд үндэслэн ээлж дараагаар цэцэрлэгт хамруулах аж.
А.Сүх