Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Өнөөдөр эрүүл мэндийн салбарын баярын өдөр тохиож байна. Энэ өдөр нас баралт бүртгэгдээгүй. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, зөвлөгөөг иргэд маань мөрдөж ажилласны дүнд Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдээгүй баяртай мэдээтэй байна.
Нийтийн дархлаа хэзээ үүсэх вэ гэдэг асуудлыг иргэд их ярьж байна. Дархлаажих нас нь болоогүй 0-11 насныхан мөн вакцинд хамрагдах боломжгүй иргэдээ халдвартай хүнээс хамгаалах учиртай. Иймээс иргэдээ дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа.
Манай улсад бүртгэгдэж байгаа өвчлөлийн дийлэнх нь хөдөө орон нутагт бүртгэгдэж байна. Ялангуяа, Баян-Өлгий аймагт нийт бүртгэгдэж байгаа тохиолдлын 30 хувь нь дангаараа бүртгэгдэж байна. Мөн сүүлийн долоо хоногт Ховд аймагт тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Энэ нь тус аймагт даншиг наадам болсонтой холбоотой байж болох юм. Дараагийн анхаарах ёстой аймаг нь Дархан-Уул аймаг байна. Бусад аймгуудад халдварын тоо буурах хандлагатай байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)