Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын 10-20 хувьд нь ПСР-д суурилсан мутаци илрүүлэх шинжилгээ хийж байна. Энэ хүрээнд долоо хоногт эерэг батлагдаж байгаа 369 сорьцыг шинжлэхэд 39-д нь дельа вирус илэрсэн. Өөрөөр хэлбэл, 11.6 хувьд нь илэрсэн гэсэн үг.
Түүнчлэн Япон улсад өнгөрсөн долоодугаар сарын 10-нд судалгаа хийсэн. 260 сорьц явуулснаас эхний 38 сорьцны хариу ирлээ.
Тодруулбал, 38 сорьцны 32-т нь альфа мутацилагдсан вирус илэрсэн.
Монголд байгаа вирус хүнээс хүнд дамжих явцдаа тодорхой хэмжээгээр мутацилагдаж байдаг. Энэ өвөрмөц вирус дөрөвт нь, харин хоёр сорьцноос дельта вирус илэрсэн" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (5)