Улсын хилээр нуун нэвтрүүлэхийг завдсан зөрчилтэй бараа, бүтээгдэхүүний хяналт, шалгалтын талаар мэдээлэл өглөө.
Замын-Үүдийн хилийн боомтоор бараа бүтээгдэхүүнээ мэдүүлэхгүйгээр зориулалтын бус тээврийн хэрэгслээр нэвтрүүлсэн, хаяг шошгийн зөрчилтэй 315 мянган ширхэг амны хаалт оруулахыг завджээ. Мөн баримт бичгийн бүрдэл дутуу, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй 618 мянган ширхэг амны хаалтыг хураажээ.
Эдгээр нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийг зөрчсөн тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Түүнчлэн баримт бичгийн зөрчилтэй 23 нэр төрлийн хоолны амтлагч, дуураймал гоо сайханы бүтээгдэхүүнийг хилээр нуун нэвтрүүлэхийг завдсаныг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэн байна.
А.Сүх