Ховд аймгийн Мөст суманд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоожээ. Тус сумын Баянхайрхан багийн Хөх судал гэх газарт 10 гаруй үхэр малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэх дуудлага энэ сарын 12-ны өдөр Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газарт ирсэн байна. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж байна. Одоогийн байдлаар шинжилгээ хийж, сорьцийг Улаанбаатар хот руу явуулсан аж.