Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барих газарт хувийн өргөө барьсан гэх УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд иргэд шаардлага хүргүүлж байна.
Тэдний зүгээс "Шонхор" тауэрийг зөвшөөрөл авсан зориулалтын дагуу ашиглахгүй байгааг эсэргүүцэж нэг бол тусгай зөвшөөрлийг цуцлах эсвэл зориулалтын дагуу ашиглахыг шаардаж байгаа юм.
Тус барилгыг УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ эзэмшдэг бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төв барина хэмээн анх газрыг авчээ.
Гэвч тус барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ямар ч байгууллага үйл ажиллагаа явуулдаггүй байна. Үүнтэй холбогдуулан иргэд уг асуудлыг АТГ-аар шалгуулж, хотын дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүлж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)