ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь Русский Дом-ын захирал Амгалан Базархандаевт өнөөдөр "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэг, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл хүндэтгэл үзүүлж Орос, Монголын ахан дүүсийн 100 жилийн түүхт нөхөрсөг харилцааны уламжлалыг өндөрт өргөж, өөрийн хичээл зүтгэлээр манай хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, ардын дипломатын харилцаанд оруулж буй үлэмж хувь нэмрийг нь онцлон тэмдэглэж" Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн дээд шагнал болох "Найрамдлын Алтан Од" одонгоор шагналаа.
Одонг Монгол Улс болон ЗХУ-ын Баатар, Чингис хаан, Александр Невскийн одонт Монголын анхны сансарын нисэгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа гардууллаа.