БНСУ-д ажиллах хүсэлт өгсөн иргэдээс авах шалгалтыг ирэх сараас эхлүүлэхээр болжээ.
Тодруулбал, 2021 оны зургаадугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр болжээ.
Энэ сарын 23-ны өдөр hudulmur-halamj.gov.mn, monkor.net вэб сайтад мэдээлэх бөгөөд та бүхэн өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг нягтлан шалгаж хуваарийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр шалгалтын цагаас 30 минутын өмнө хоцролгүй ирэхийг анхааруулж байна. Шалгалтыг нөхөж өгөх боломжгүй аж.