Тайландын Хаант Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр С.Халиуныг томиллоо. Соёлын элчийн гэрчилгээг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр өчигдөр гардуулж, хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Тайландын нэр хүндтэй “MQDC” компанид дэд ерөнхийлөгчөөр ажилладаг С.Халиун нь Монгол Улсыг сурталчлах ажлыг зохион байгуулж байсан юм. С.Халиун "цаашид спорт, урлагын салбараар дамжуулж өөрийн улсын соёлоо Тайландад сурталчлах, соёлын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна" хэмээн хэлэв.