ОХУ экспортын бүтээгдэхүүнд хориг тавьсан, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг шалтгаанаар шатахууны үнэ өнгөрсөн долоодугаар сард 300 төгрөгөөр хоёр удаа нэмэгдсэн.
Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж эдийн засагчид болон бусад салбарынхан шатахууны үнийг хэрхэн тогтворжуулах талаар хэлэлцэж, төр стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүндээ өөрөө оролцож, зохицуулалт хийх шаардлагатай эсэх талаар хэлэлцсэн.
Улмаар АМГТГ-аас шатахууны үнийг буцаагаад 100 төгрөгөөр бууруулахаар болсон талаар наймдугаар сарын 3-нд мэдэгдсэн ч аман дээрээ буугаад, начир дээрээ буураагүй хэвээр хоёр долоо хоног боллоо.
А.Сүх
Сэтгэгдэл (1)