Япон сангийн Ядуурлыг бууруулах буцалтгүй тусламж болох 2.200.000 ам.долларын санхүүжилтээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хэрэгжиж буй Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ.
Уг төслийн хүрээнд Баруун-Урт сумаас 4.5 км зайд 8-р багийн нутаг дэвсгэрийн Адгийн шандын 1 га талбайд 53,000м3 хүчин чадал бүхий II зэргийн ландфиллын ажил, хог ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэр, техник тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт гэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажил 2021-2022 онуудад хэрэгжиж дуусах юм.
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тус төслийн явцтай танилцаж тулгамдаад байсан цахилгааны эх үүсвэр болон техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр болов.
Сэтгэгдэл (1)