Сүүлийн үед цахим хуудсаар 32-ын тойргийн ойролцоох өндөр барилгад Хятадууд амьдардаг бөгөөд цагдаагийн хамгаалалт дор мөрийтэй тоглоом, цэнгээний клуб зэрэг ажилладаг талаар мэдээлэл тархсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас залруулга гаргалаа. Тодруулбал, "Цагдаагийн байгууллагын алба хаагчид тухайн өдөр гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар тус байранд очих үед хөндлөнгөөс зураг дарж нийтлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл түгээсэн байна. Мэдээлэлд дурдагдсан зүйл нь ХУДАЛ болохыг мэдэгдэж байна" гэжээ.