НМХГ-аас барилга, угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа барилгын талбай дээр ХАБ-ыг хангуулахаар хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар танилцууллаа.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 81 барилга, угсралтын талбайд хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдийг танилцуулж байна. Үүнд, барилгын ажил явагдаж байгаа талбай дээр аюулгүй ажиллагааны үүднээс гадны хүн оруулахгүй байх хамгаалалтын хашаатай байх ёстой. Гэвч шалгалтад хамрагдсан газруудын 41 хувь нь хаалт, хамгаалалтгүй үйл ажиллагаа явуулж байжээ.
Хоёрдугаарт, барилга, угсралтын талбай эмх цэгц, аюулгүй ажиллагааны журмыг хангасан байх ёстой ч энэ алдаа 9 хувь нь илэрчээ.
Гуравдугаарт, ажлын стандарт хангаагүй, хамгаалалтын хувцас хэрэглээгүй нийтлэг зөрчил илэрчээ. Улмаар зөрчил гаргасан барилга, угсралтын газруудад хугацаатай үүрэг өгсөн байна.
А.Сүх