Өнгөрсөн хоногт Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 233 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд долоо хүн гэмтэж, орон нутагт есөн хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийн хоёр нь хүүхэд байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч-4
- Жолооч-2
- Зорчигч-1
Ослын хэлбэр:
- Гарцгүй-4
- Хоёр автомашин мөргөлдөх-1
- Дөрвөн автомашин мөргөлдөх-1
Орон нутаг:
Гэмтсэн хүн:
- Зорчигч-6
- Жолооч-3
Ослын хэлбэр:
- Онхолдох -4
- Хоёр автомашин мөргөлдсөн-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 68 зөрчил илрүүлсний нийслэлд 47 орон нутагт 21 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.