Өөрийгөө ч умартан олон мянган хүүхдэд амьдрал бэлэглэж байгаа хүн бол “Зүрх мартахгүй” төслийн Б.Болдсайхан эмч. Хагалгаанд ороод гавьтай тэнхрээгүй ч бяцхан үрсийн инээд, бас амьдрах хүсэл нь түүнийг олон олон зүрхийг аврахад хүргэж буй байх. Магад эцсийн амьсгал хүртлээ тэр бяцхан зүрхийг аварсаар хорвоогоос буцах хүсэлтэй тийм л ачтан байх. Энэ л эмч хүний жаргал, өргөсөн тангарагтаа үнэнчийн илрэл буй за.
Гэвч “Зүрх мартахгүй” төсөл түр хугацаагаар зогсож болзошгүй нөхцөлд хүрээд байгаа аж.
Уг нь БНСУ-д хагалгаа хийлгэхээс зардал нь даруй 10-15 дахин хямд ч энэ долоо хоногт 15 бяцхан зүрхийг хамгаалаад л шавхагдах хөрөнгө тэдэнд үлджээ. Тиймэс сайн санаат ахан дүүсээс уг төсөлд өөрийн хувь нэмрээ оруулж, бяцхан зүрхэнд амьдрал хайрлаасай гэж хүсэж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)