Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1875 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлын 600 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Харин 1275 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт коронавирусний хүндрэлийн улмаас 2 хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн 24 цагт 1675 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
А.Сүх