Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 7 настай Ү, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 11 настай Х өчигдөр 15.00 цагийн үед гэрээсээ гараад сурагггүй алга болсон талаар цахим хуудсаар цацагдсан.
Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийж охидыг өнөөдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо гурвалжин гүүрний урд талд байрлах автобусны буудлын цайны газарт явж байхад нь олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.