Экологийн цагдаагийн албанаас Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл нь хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийн дагуу таслан зогсоох зорилгоор наймдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хяналт шалгалт хийжээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл үйл ажиллагаа явуулж буй талбайд энэ оны наймдугаар сарын 17-ны өдрийн 19.00 цагт очиж ажиллахад тус нөхөрлөл нь 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргатай Засгийн газрын 2019 оны 355 дугаартай тогтоолыг зөрчиж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 1/16 дугаартай гэрээ байгуулж техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ.
Тус хэрэгт холбогдуулан 10 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл (1)