Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1841 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлын 535 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Харин 1305 тохиолдол орон нутагт бүртгэгдэж, гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэгээр нэмэгджээ. Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт коронавирусний хүндрэлийн улмаас 1 хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн 24 цагт 1591 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
А.Сүх