Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гармын урд талд төв зам доор гарсан цахилгааны тэжээлийн кабель шугамын гэмтлийг засварлана. Иймд иргэд зорчигчид тус замаар хөдөлгөөнд оролцох бол анхаарах цагийн хуваарийг танилцуулж байна.
2021 оны 08-р сарын 23-ны 22:00 цагаас 08-р сарын 24-ний 06:00 цаг,
2021 оны 08-р сарын 24-ний 23:00 цагаас 08-р сарын 25-ны 06 цагийн хооронд хөдөлгөөнийг түр хэсэгчлэн хааж гүйцэтгэнэ.