Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх мэдээллийг хүргэе. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1651 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлын 437 нь Улаанбаатарт, 1214 нь орон нутагт юм байна. Гаднаас зөөвөрлөдөн ирсэн тохиолдол бүртгэгдээгүй. Харамсалтай нь дөрвөн хүн нас барлаа. Орон нутагт 274 тохиолдол Ховд аймагт бүртгэгдсэн нь хамгийн их бол Дундговьд 8 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 24 цагийн хугацаанд хамгийн бага үзүүлэлт юм.