Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар 1780 хүнээс халдвар илэрлээ. Үүний 534 нь Улаанбаатарт, 1245 нь орон нутагт бүртгэгдсэн бол нэг тохиолдол зөөвөрлөгдөж орж иржээ.
Мөн сүүлийн 24 цагт 1934 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Харамсалтай нь коронавируст халдварын улмаас эмчлүүлж байсан хоёр хүн өчигдөр нас баржээ. Тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
А.Сүх