ОХУ-ын Санкт-Петербург хотноо алдарт дуучин Елена Образцовагийн нэрэмжит залуу дуурийн дуулаачдын олон улсын XIII уралдаан энэ сарын 14-21-нд боллоо.
Тус уралдаанд эх орноо төлөөлж манай хоёр уран бүтээлч 12 орны 209 дуучдаас шилдэг 15-д шалгарч, амжилттай оролцжээ. Уралдааны “Дипломант”-аар ДБЭТ-ын гоцлол дуучин Сосорбарамын Бат-Эрдэнэ шалгарсан бол “Шилдэг Концертмейстер” шагналыг ДБЭТ-ын ерөнхий концертмейстер, гавьяат жүжигчин Баттөмөрийн Солонго нар хүртжээ.