Хөвсгөл аймагт өнөө өглөө 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 04:37:01 цагт тус аймгийн Алаг-эрдэнэ сумаас Хойд зүгт 74 км зайнд болсон байна. Энэхүү хөдлөлт нь энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт болсон газар хөдлөлтийн давталт хөдлөлт юм байна.