Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Монгол Улсын өмнөд хил болох Замын-Үүд боомтоос хойд хил болох Алтанбулаг хүртэл 1100 км замыг туулахаар гүйж байгаа. Тэрбээр энэхүү амаргүй аялалаа энэ сарын 1-нд эхлүүлсэн юм. Т.Рэнцэнбадам өдгөө 565 км замыг туулсан бөгөөд зорилгынхоо тэн хагасыг биелүүлээд байна.