Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт буюу наймдугаар сарын 22-ны өдөр 1566 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдолын 342 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Харин 1224 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт коронавирусний хүндрэлийн улмаас дөрвөн хүн нас барлаа.
Өнгөрсөн 24 цагт 1674 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар