Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаа. Тиймээс ирэх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах юм.
Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 8.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.