Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 671 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 14 хүн гэмтэж, орон нутагт 13 хүн гэмтэж, 4 хүний амь хохирчээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч автомашинд мөргүүлсэн-11
- Жолооч-1
- Зорчигч-3
Ослын хэлбэр:
- Гарцгүй-8
- Гарцтай-2
- Хоёр автомашин мөргөлдсөн-4
Орон нутаг:
Гэмтсэн хүн:
- Зорчигч-6
- Жолооч-10
- Явган зорчигч-1
Ослын хэлбэр:
- Онхолдох -4
- Хоёр автомашин мөргөлдсөн-5
- Мотоцикл-6
- Хөдөлгөөн эхлэхдээ-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 328 зөрчил илрүүлсний нийслэлд 200 орон нутагт 128 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэл хотруу чиглэх тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүсэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган хөдөлгөөнд оролцох, хамгаалах бүс нь жолооч, зорчигчдыг 80-90 хувь хамгаалдаг байна.