Наймдугаар сарын 19-өөс 22 хүртэл элсэлтийнерөнхий шалгалтыг зохион явуулсан. Уг шалгалтад 40 гаруй мянган хүүхэд бүртгүүлсэн юм. Эрдэмд суралцаж амьдралын гараагаа нэг шат ахиулна гэдэг чухал ч цар тахлаас үүдэн иргэдийн орлого буурсан энэ үед эцэг эхчүүдэд сургалтын төлбөр төлөх гэдэг хүндхэн асуудал тулгарч байгаа нь үнэн.
Тэгвэл дуучин Д.Уранхолбоо өөрийн цахим худсаараа дамжуулан нэг оюутны дөрвөн жилийн сургалтын төлбөрийг даахаа мэдэгджээ.
Тэрбээр "Хүний амьдралд хамгийн чухал,зөв хөрөнгө оруулалт бол боловсрол гэж боддог.Тэр утгаараа энэ жил нэгэн оюутны төлбөрийг дөрвөн жилээр нь хувиасаа гаргахаар боллоо. Та нарын маань эргэн тойронд амьдралын боломжоосоо болоод сургуульдаа орж чадахгүй өнжиж байгаа оюутан сурагчид,дүү нар нь байгаа бол холбож өгөөрэй" гэжээ.