Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймгаас 31 сорьц ХӨСҮТ рүү шилжүүлснээс 14 нь шаардлага хангаж, шинжлүүлжээ. Үүний 11 нь коронавирусний дельта хувилбарын тохиолдол гэж батлагдсан байна.
Өөрөөр хэлбэл, тус аймагт бүртгэгдэж байгаа тохиолдлын 70-80 хувь нь дельта вирусний халдвар байна.
Энэ нь Хөвсгөл рүү чиглэсэн иргэдийн хөдөлгөөн идэвхжсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Иймд тус аймгийн иргэдийг дархлаажуулалтдаа бүрэн хамрагдах, маскаа тогтмол зүүх, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.
А.Сүх
Сэтгэгдэл (2)