Өнгөрсөн баасан гарагаас эхлэн кино театрууд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгвэл Өргөө кино театрын тасалбарын үнэ өмнөхтэйгөө ижил байна. Тодруулбал, энгийн киноны тасалбар том хүн 8000, хүүхэд 6000 төгрөг байгаа бол 3D киноны үнэ том хүн 9000, хүүхэд 7000 төгрөг байна.
Харин Тэнгис кино театрт энгийн киноны тасалбар том хүн 9000, хүүхэд 7000 төгрөг болж тасалбарын үнэ тус бүр 1000 төгрөгөөр нэмэгджээ.
А.Сүх