Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт буюу наймдугаар сарын 23-ны өдөр 1596 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдолын 314 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Харин 1282 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт коронавирусний хүндрэлийн улмаас таван хүн нас барлаа.
Өнгөрсөн 24 цагт 2022 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар