Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Хархираан багалзуур” гэдэг газар наймдугаар сарын 23-ны өдөр иргэн Б гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин 36 настай эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгуулж байгаа талаар албаныхан мэдээллээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид наймдугаар сарын 24-ний өдөр хөдөлгөөн үйлдсэн байна.